Гадаад харилцааЭнэ сардЭрүүл мэнд

Ханган-Соо эмнэлэг нэг хүүхдийн эмчилгээний зардлыг бүрэн даана

2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Галбадрах, Бүгд Найрамдах Солонгос улсын Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажилуулах, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, түлэнхий нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцов.
Мөн Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол, ГССҮТөвийн ТНСМЗТасгийн эмч нартай хамтран 25 үйлчлүүлэгчид үзлэг оношлогоо хийж, 3 үйлчлүүлэгчид сорвины нөхөн сэргээх мэс засал хийлээ.

“Глобал Шейр” олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чолыг Монгол улсад урьж авч ирсэн бөгөөд Солонгос улсад мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай 1 хүүхдийн эмчилгээний зардлыг бүрэн гаргаж эмчлүүлэхээр боллоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version