НийгэмБоловсролЭнэ сард

Ерөнхий сайд “ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр “ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна.

Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө.

Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТВ-ээс зохион байгуулсан юм.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав.

БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version