УИХУлс төр

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба өнөөдөр /2019.07.16/ хамтран хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг маргааш буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хуралдах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүдийн хурлаар нарийвчлан хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version