Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг
Багийн Засаг даргын албадад зөөврийн компьютер олгов
Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, шуурхай чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх баг, иргэн хоорондын харилцааг идэвхжүүлэн иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилготой “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх асуудал туссан. Уг хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг даргын ажлын албыг ажиллах таатай нөхцөлөөр хангах, ажлын албаны ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр олон ажил хийгдэж байна.
Үүний хүрээнд энэ сарын 10-нд Баян-Өндөр, Жаргалант сумын 25 баг тус бүрт зөөврийн компьютер олголоо. Уг ажилд орон нутгийн төсвөөс 43 сая төгрөг зарцуулсан юм. “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 2019 онд Баянцагаан, Говил, Эрдэнэ баг тус бүр Багийн төвийн цогцолборын барилгыг шинээр барихаар болоод буй.