Үзэсгэлэнт Молдир Мекенбаева Монголд ирнэ
Казахстаны шигшээ багийн тамирчин, Жюү жицүгээр хичээллэж багагүй амжилт гаргасан Үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева маргааш Монголд ирэх юм байна. Тэрбээр манай улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн жюү жицүгийн Азийн аваргад өрсөлдөх Казахстаны багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Хүн бүр энэ талаар өөрийн фэйсбүүктээ зургийг нь нийтэлж үнэхээр барилддаг гэж үү, эсвэл зүгээр л модел байсан уу гэх мэт олон асуулт өрнөсөн юм.
Сошиал ертөнцөд од болсон тэрбээр Жюү жицүгээр чамгүй амжилт гаргаж яваа тамирчин. Үзэсгэлэнт бүсгүй Мекенбаева 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Тэр 2016 онд жюү жицүгийн 49 кг жинд барилдан дэлхийн аварга болж байжээ. Харин 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн. 2017 оны ДАШТ-ний үеэр Молдир медалийн эзэн болсноор багаараа хүрэл медалийн болзол хангажээ.
Түүний хувьд Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчнээр мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан аж. Тэрбээр жюү жицүгээр улсдаа №1, Азид 14 дүгээр эрэмбэтэй яваа. Үүнээс гадна экстрим спортоор хичээллэдэг элдэвтэй нэгэн гэнэ.
Молдир бэлтгэлийн зав чөлөөгөөр шатар тоглох дуртай. Бас шаггүй шатарчин гэнэ шүү. Мөн дуулах дуртай, гитарыг тун сайн тоглодог авьяаслаг бүсгүйн маань Инстаграмм сүлжээн дэх дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа аж.