Тамирчдын амжилт7 хоногУрлаг спортФото сурвалжлага

Жюү жицүгийн Азийн АШТ нээлтээ хийлээ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа тус тэмцээнд АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг 24 орны тамирчин оролцож байна. Жюү жицүгийн Азийн АШТ-д нийт 13 орны 19 шүүгч ажиллаж байна. Манай улсаас 3 шүүгч тэмцээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчид 331, өсвөрийн ангилалд 77 нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдөх юм. Ирэх жил манай улсад МУ-ын ерөнхийлөгчийн ивээл доор “Азийн хүүхдүүд-2020” өсвөрийн томоохон наадам болно. Үүний өмнөх томоохон тест эвент бол жюү жицүгийн өсвөрийн Азийн АШТ юм.

Иймээс Азийн орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн манай улс руу илгээжээ. Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн 4 төрлөөр явагдана. NeWazaJiuJitsu, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu гэсэн 3 төрөлд эрэгтэй -56, -62, -69, -77, -85, -94, +94 кг, эмэгтэй -45,- 48, -52, -57, -63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн гурван ангиллаар медалийн эздээ тодруулна.

Харин энэ сарын 20-ны өдөр өсвөрийн тамирчдын тест эвент явагдах тус тус хуваарьтай байна. Өнөөдөр тэмцээний дэвжээнд манай улсаас 17 тамирчин өрсөлдөх юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version