ЭМЯГадаад харилцааЭрүүл мэнд

100 гаруй хүнд нүдний болор солих хагалгааг амжилттай хийлээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам – Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн Төв Эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах бөгөөд, энэ удаа Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2019 оны 6 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулав. Энэ удаагийн үзлэгээр нийт 800 гаруй урьдчилан бүртгүүлсэн иргэдийг хамруулж, 100 орчим хүнд эмчилгээ хийж, нүдний болор солих хагалгаа хийсэн юм. 2019 оны 6 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нүдний болор солиулах хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах ёслолын ажиллагаа Цэргийн Төв Эмнэлэгт боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУЗН-ийн Ерөнхийлөгч, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ны тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч, өвчтний төлөөлөл оролцлоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version