Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүйОрон нутаг

Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх сургалт зохион байгуулав

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн 13 гэмт хэрэг бүртгэгдсэний 8 нь Орхон аймагт бүртгэгджээ. Иймээс “Хар тамхи мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ЦЕГ-ын Хар тамхи мансууралтай тэмцэх газраас эрсдэлт бүсүүд болох нийслэлийн Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулж байна.

“Уурхайчин” соёлын ордонд ЦЕГ-ын Хар тамхи, мансууралтай тэмцэх газарын мэргэжилтэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх үүднээс сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний дайвар ачаа болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажиллав.

2018 онд энэ төрлийн 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна. Энэ нь урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байгаа аж.
Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол, боловсролын байдлаар нь үзвэл: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн мэдээгээр 2006-2019 оны эхний улирлын байдлаар зөвхөн БНХАУ-д гэхэд манай улсын 169 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, 44 иргэн цаазаар авах ял болон 20-25 жил хорих, тодорхойгүй хугацаагаар хорих зэрэг ял шийтгэл авчээ. Мөн Словак, Малайзд тус бүр 1 иргэн хорих ял эдлэж байна. 2005 онд манай улс дамжуулан өнгөрөгч орон байсан бол НҮБ-ын 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч орны тоонд оруулсан таагүй мэдээ байна.

Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодис юм. Хар тамхины найрлага нь хүний цусыг бохирдуулж улмаар донтуулдаг. Цаагуураа тархины эдийг үхүүлж, хэвийн сэтгэх үйл ажиллагааг доголдуулж байдаг. Монгол улсын Засгийн газар “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан 2017-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хууль хяналтын байгууллагуудаар хэрэгжилтийг хангуулан ажилладаг.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version