Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутагФото сурвалжлагаШинэ мэдээ
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ
Улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагыг хангах нь Монгол төрийн нэн тэргүүний үүрэг. Энэ чиглэлд хийж буй олон чухал ажлын нэг нь “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 4 жил болж байна. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь агуулга багтаамж сайтай, шахуу хөтөлбөртэйгээр явагддагаараа онцлогтой. Харин Орхон аймгийн хувьд 2017 оноос эхлэн гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Батлан хамгаалахын сайдтай аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээнд тусгаж анх удаа тус аймагт зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.
Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаалууд, аймгийн Засаг даргын захирамжийг тус тус үндэслэн Орхон аймагт гурав дахь удаагийн “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг хавар эхлүүлсэн.
Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сурталтад хамрагдах хүсэлтэй оюутнуудыг “Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгт оруулан, тэнцсэн оюутнуудыг 3 дугаар сараас эхлэн академик сургалтад хамруулсан бөгөөд өнөөдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын полигоныг түшиглэн хээрийн дадлага сургуулилтад гаргаж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хээрийн дадлага, сургуулилтын нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Болд, Булган аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа, Дархан-Уул аймгийн цэргийн штабын төлөөлөл, зэвсэгт хүчний 186-р ангийн офицерууд оролцсон юм.