Хүүхдийн баяр хүслийн өдөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон юм. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулссан тул Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Замыг ингэж хааснаар хүүхэд багачууд нэгэн өдрийг ээж аавтайгаа зугаалж, наадан тоглох зай талбай нь ихсэж, өсвөр насны хүүхдүүд өөрсдийн сонирхдог Экстрим спортоор хэрхэн хичээллэж байгаагаа олон нийтэд үзүүлэх боломж олдов.
Хүүхэд бүрийн бүрийн хүсэл гэгээн байж, зорьсон бүхнээ биелүүлж яваг.
П.Нарандэлгэр