Гадаад харилцааЭрүүл мэнд

ХБНГУ-тай зоонозын халдварын чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ХБНГУ-ын Холбооны микробиологийн хүрээлэн болон Роберт Кох институтийн төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа. Бундесверийн микробиологийн хүрээлэн тус яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй 2009 оноос эхлэн хамтран ажиллах болсон бөгөөд энэ онд хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тус Микробиологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд монгол орны тарваган тахлын байгалийн голомтоос илрүүлсэн 50 гаруй омгийн фенотип болон генотипийн судалгааг ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэж, судалгааны үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулах зэргээр идэвхитэй хамтран ажиллаж иржээ.
Мөн тус төвүүд хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр мэргэжилтнүүд солилцдог ба цаашид лабораторийн чанарын гадаад хяналтыг сайжруулах, тэрчлэн манай оронд элбэг тохиолддог тарваган тахал, Крым Конгийн халуурал, хантавирүс зэрэг бага судлагдсан халдваруудыг хамтран судлах талаар ярилцлаа.
Төвүүд хамтран Казакстан, Тажикстан зэрэг Төв Азийн улсууд болон Монгол орны өндөр хоруу чанар бүхий зоонозын эмгэг төрүүлэгчдийн бодит тархалт, тэдгээрийн оношлогооны аргууд олон био хамгааллын асуудлаар олон улсын хурлыг 2018 онд зохион байгуулсан ба энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо мөн чиглэлээр хамтарсан бага хурал зохион байгуулж байна.
Хамтарсан хурлаар эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулахаас гадна Төв Азийн улсуудын сүлжээ бий болгох, шинэ төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг олох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх ба үүний дараа 2019 оны 6 дугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотноо хурлын үр дүнг нэгтгэн Төв Азийн улсууд дахин чуулж хуралдах юм байна.
2019 оноос эхлэн дээрх хамтын ажиллагааны сүлжээнд ХБНГУ-ын Роберт Кохын инститит нэгдсэн энэ удаагийн олон улсын хурлыг хамтран санхүүжүүлэн зохион байгуулж байгаа юм. Роберт Кохын институт нь ХБНГУ-ын Холбооны Засгийн газраас магадлан итгэмжлэгдсэний үндсэн дээр боом зэрэг өндөр хоруу чанартай эмгэг төрүүлэгч тэрчлэн бусад био аюултай вирүс, бактерийн халдварын чиглэлээр чанарын баталгаажуулалтын дадлага сургалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага юм байна.
Уулзалтад Бундесверийн микробиологийн хүрээлэнгийн Био аюулгүй байдлын төсөл хариуцсан менежер Др. Штефан Фрей, судлаач-эрдэм шинжилгээний ажилтан Эдит Вагнер, Роберт Кох институтээс Өндөр хоруу чанартай эмгэг төрүүлэгч микро организмын хэлтсийн дарга Проф. Роланд Грунов нар болон ЗӨСҮТ-ийн холбогдох албаны хүмүүс байлцлаа.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version