Сонгуулийн Ерөнхий хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 30-ны Ням гаригт зохион байгуулахаар товлосон билээ. Тэгвэл энэхүү Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Subscribe
0 Comments
Хуучин