Шинэ мэдээ

Цахим тоглоомын газруудад шалгалт хийв

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран аймгийн төвийн дөрвөн цахим тоглоомын газарт төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Батцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж буй 13 байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд есөн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.Хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг сайжруулах цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага материалаар хангажээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version