Тамирчдын амжилтЭнэ сардШинэ мэдээ
Б.Эрдэнэбаатар, Г.Отгонбаатар нар мөнгөн медалийн эзэд боллоо
АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Мастерс ангилалд манай улсаас 9 тамирчин барилдсанаас 2 тамирчин мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, Мастерс3 ангиллын хөх бүсний -94кг жинд Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ.
Харин Мастерс1 ангиллын хөх бүсний -77кг жинд Нийслэлийн цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Галсанпунцагийн Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 1-р тойрогтоо Колумбын, 2-р тойрогтоо Португалын, 3-р тойрогтоо Францын тамирчинг ялж аваргын төлөө Кувейтийн тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Svhbaatar aimgin Munhhairhan symin Aimgin Zaan Erdenebayart baayr hvrgie.