Орон нутагЭнэ сардЭрүүл мэнд

Өрхийн эмнэлгүүдтэй хийсэн гэрээг эргэж харна

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал нар удирдан явууллаа. Хуралдааны эхэнд өнгөрөгч 7 хоногт Орхон аймгийн удирдлагуудын зүгээс өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн мэдээллийг Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат хүргэлээ.

Сүүлийн үед иргэдээс ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол нэлээд ирж байгаа тул ӨЭМТ-үүдтэй хийсэн гурвалсан гэрээг эргэж харах, эмч нарын харилцаа хандлагад чиглэгдсэн сургалтууд зохион байгуулах, эмч эмнэлгийн ажилтан ажиллагсдыг ёсзүйн дүрмийг сахиулах зэрэг ажил зохион байгуулна.

Одоогийн байдлаар Жаргалант суманд мал төллөлт 30 хувьтай байгаа бөгөөд зүй бус малын хорогдол бага байна. Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хийсэн мэдээллээр өнгөрөгч өвөл цас багатай байснаас хавартаа хуурайшилт их байгаагаас гал түймэр гарах магадлал өндөр байгаа бөгөөд хуурайшилтын зэрэг нь 3 байхад түймрийн зэрэг нь их аюултай гэсэн ангилалд ордог байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас сайтар урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулав.

Орхон аймгийн “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар” ОНӨҮГ-ын хамт олон энэ өвөл хүлэмжиндээ 55000 гаруй цэцэг ургуулсан бөгөөд 6 дугаар сард Эрдэнэт хотынхоо ногоон байгууламж замбайд гарган суулгахаар бэлдэж байна. Харин одоогийн байдлаар мод, бут сөөгийг арчилж тордох, цэвэрлэх, цэнэг усалгаанууд хийх, хортон шавьжаас хамгаалах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version