Тамирчдын амжилт7 хоногУрлаг спорт

Жюү жицүгийн тамирчид 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотын хамгийн томоохон цэнгэлдэх Мубадала Арена спорт цогцолборт үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр өсвөрийн тамирчдын ДАШТ охидын ангилалд эхэлсэн юм.

Эхний өдөр манай улсаас охидын саарал, шар, хөх бүсний ангилалд ний 9 тамирчин хүч үзсэнээс 5 медаль зүүлээ. Охидууд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль зүүсэн амжилттай тэмцээний салхийг хагалж байна. Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга тамирчин Т.Ариунзаяа эхний тойрогтоо оноогоор ялж, 2-р тойрогтоо өчих мэхээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Жюү жицүгийн хөх бүсний ангилалд анхны дэлхийн аварга төрөн гарлаа. Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд хөх бүсний ангилалд Жүдо академийн тамирчин Батмөнхийн Хулан анхны дэлхийн аварга цол хүртлээ. Мөн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ийн жинд шар бүсний ангилалд Гансүхийн Батцэцэг алтан медаль, 57 кг-ийн жинд саарал бүсний ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Баянжаргалын Батцэцэг мөнгөн медаль, 48 кг-д саарал бүсний ангилалд Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль, 40 кг-ийн шар бүсний ангилалд Шинэ бадрах дэвжээний Г.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөрийн, залуучууд 33 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөвгүүдийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Энэ жилийн тэмцээнд 2018 оны дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн шилдгүүд оролцож байгаа юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version