Орон нутагХАА-н салбарЭдийн засаг

“Малын удмын санг хамгаалах төв” байгуулах санал гаргав

Орхон аймгийн  газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, мал эмнэлэг, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвлөлдлөө. ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнд  450 гаруй малчин, тариаланч,  хүнс, хөнгөн үйлдвэрлэл,  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, малын удмын санг сайжруулах нэгдсэн төв байгуулах, малын үржлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, газар тариаланд ашигтай биологижсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх  зэрэг олон  санал гарлаа.

Мөн Орхон аймаг хотын статустай болвол газар нутаг тэлж, хөдөө аж ахуйн салбарт олон боломж бий болох талаар санал дэвшүүлсэн юм.  Зөвлөгөөний төгсгөлд  Баян-Өндөр, Жаргалант суманд энэ онд  орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүний үйлдвэр ашиглалтад орох  болсон тухай мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version