НийгэмСошиалФото сурвалжлага

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Уйлж зогсоо офицер бол эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн цэргийн багийн захирагч. Эх орныхоо өмнө баатарлаг гавьяа байгуулаад ирсэн цэрэг хүн. Гэсэн ч хорвоогийн жам хатуу гэдэг шиг ах нь түүнд ээжийг нь тэнгэрт хальсныг дуулгаж, ухаантай даа миний хүү, тайван бай хэмээн тайтгаруулж зогсохыг харахад элэг эмтрэм байлаа. Сургийг нь сонсоход ажиллагааны газар оронд очоод удаагүй байхад нь хайрт ижий бурхан болсон гэнэ лээ. Цэрэг захирч яваа хүн уйлах нь битгий хэл урвайх ч эрхгүй байдаг учраас ахыгаа хараад одоо л нулимсаа сул асгаруулж байгаа нь тэр биз дээ. Цэргүүдээ харахаар тэгээрэй, ингээрэй, ингэнэ шүү, тэгнэ шүү гээд үүрэг бас урам зориг өгчихөөд ангийн шалганаас ирж яваа ахыгаа олж харуутаа л мэгшин уйлах нь ямар ч хүнд байв даа. Тэсвэр тэвчээр, хатуужлын илэрхийлэл нь цэрэг гэдгийн учир нь ч энэ байх. 

Damdinsuren Bolormaa

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version