Өглөөний цай уухын ач тус
Нийгмийн эрүүл мэндийн төвөөс нийт ажилчдаа өглөөний цайгаар дайлж, “Өглөөний цай уух”-ын ач тусыг танилцууллаа.
Өглөөний цайгаа уух нь эрүүл байх, зөв хооллолтын үндэс бөгөөд хүн болгон өглөөд цай ууж байж ажил, сургуульдаа явах ёстой.
-Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
-Цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
-Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаална.
-Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна.
-Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.
-Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.
-Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. -Өглөөний цайг 3 сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой.
-Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө.
Гоо сайханд нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .
Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.