Онцгой комиссоос мэдээлэл өгөв
Тодруулбал, дүүргийн Онцгой комиссын IV хуралдаанаар гаргасан ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийн үед дүүргийн Онцгой комисс хэрхэн ажиллах төлөвлөгөөг хороодод танилцуулж, мэдээлэл, гарын авлагаар хангасан байна.
Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоорцугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.