Өсвөр үеийн нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллана
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн, хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.
2018-2019 оны хичээлийн жилээс дахин оруулж буй “Эрүүл мэнд” хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, багш бэлтгэх ажилд үзүүлсэн НҮБ-ын Хүн амын сангийн техник, санхүү, арга зүйн дэмжлэг нэн хэрэгцээтэй байсныг сайд Ё.Баатарбилэг онцлон тэмдэглэв. Энэ хичээлийн хүрээнд 601 мянган монгол хүүхэд эрүүл аж төрөх зөв дадал хэвшил суралцах юм.
Талууд цаашид зөвхөн сурагч, багачууд төдийгүй оюутан, залуучуудын эрүүл мэнд, бэлгийн ба нөхөн үржихүйн боловсролын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг хамтарч хийх талаар санал солилцжээ. Мөн охидын эрт жирэмслэлт, өсвөр насны хүүхдийн дунд байгаа бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажил хийх шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж: БСШУСЯ