“Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ
НМХГ-ын дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, өнгөрөгч III дугаар сарын 26 -ны өдөр тус эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 настай эмэгтэй мэс заслын явцад эрүүл мэндэд нь хүндрэл үүссэн. Өвчтөнг өөр эмнэлэг рүү хүргэсэн боловч амиа алдсан байна.
МХЕГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд бүртгэлтэй хэдий ч ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байсан юм.
Тиймээс Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.