Ардчилсан намаас “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг зохион байгуулав
Ардчилсан намын “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг өнөөдөр /2019.04.05/ Чингисийн талбайд зохион байгууллаа. Эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж, 40 гаруй мянган иргэн цуглаж, УИХ-ыг тарахыг шаардсан юм.
Жагсаалд оролцогчид эрх баригчдын хүч түрсэн түрэмгий үйлдэл, ам, ажил нь зөрдөг Засгийн газрын үйл ажиллагааг анхнаасаа дэмжээгүй, цаашид ч дэмжихгүй гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Жагсагчид Төрийн ордныг гороолж, УИХ-ыг тарахыг шаардсан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нард дараах шаардлагыг хүргүүллээ.
П.Нарандэлгэр