БоловсролНийгэмБоловсрол

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум боллоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ХЗДХЯ, ГБХЗХГ, НҮБ-ын хүүхдийн сан, Фэйсбүүк зэрэг байгууллагуудтай хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг зохион байгууллаа. Форумд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форумыг нээж хэлсэн үгэндээ: Цахим орчны зохистой хэрэглээг бий болгохын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник технологийн хувьд шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбоо бүхий байгууллагуудын үүрэг оролцоог илүү нэмэгдүүлэх нь маш чухал байна. Цахим орчинд хэн нэгний нэр төрд халдаж гүтгэвэл Эрүүгийн хууль болон Мэдээллийн аюулгүй байдлын хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа. Гэхдээ гадны улс орны жишгийг харахад хуулиар шийтгэхээс илүүтэй нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг бий болгох, эерэг хандлагуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм байна. Бид бас энэ жишгээс суралцах шаардлага байгаа талаар дурьдлаа.    Монгол Улсад өнөөгийн байдлаар 2,2 сая фэйсбүүк идэвхтэй хэрэглэгч байдаг. Үүний 2,1 сая нь гар утсаараа интертэд холбогдон нийгмийн сүлжээ ашиглаж байна. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд мэдээлэл солилцож, бусдад түгээж байгаа нь бусад орны жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг ХХМТГ-ын дарга Б.Чинбат хэлсэн үгэндээ онцоллоо.   “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум дараах 4 сэдвээр салбар хэлэлцүүлэг хийлээ.

1-р хэсэг: Монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ ба олон улсын чиг хандлага

2-р хэсэг: Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал

3-р хэсэг: Нийгмийн сүлжээний боломж ба эерэг хандлагыг бий болгох

4-р хэсэг: Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ ба Social media literacyСүүлийн үед цахим гэмт хэргийн тоо өсч, хуурамч нэр хаягаар бусдыг залилах, нэр төрд нь халдах, бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татах байдал нэмэгдсэнийг форумд оролцогч цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин  Фэйсбүүк группийн зүгээс Монгол Улсад  мэдээлэл дамжуулах суваг гаргаж  өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулан түргэн шуурхай арга хэмжээ авдаг болно гэдгийг онцолсон юм.

Форумын үеэр Монгол Улсад тоон бичиг үсгийн мэдлэгийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай батламж бичигт ХХМТГ, Фэйсбүүк групп гарын үсэг зурлаа.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version