НийгэмХууль эрх зүйШинэ мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дэд зөвлөлийн уулзалт боллоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагатай хамтран шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн 6 дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл” байгуулагдсан.

Баянгол дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 2019.04.03-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл”-ийн энэ оны нэгдүгээр улирлын  тайлангийн хурлаа зохион байгуулж, ажлын хэрэгжилтээ хэлэлцлээ.

Хурлаар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх нийт 4 бүлэг, 27 төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулаа.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version