НийгэмБоловсрол

Д.Амгалан: Дээд боловсролын салбарт улс төржилт бус судалгаанд суурилсан бодлого чухал

БСШУС-ын яам дөрөв дэх сайдаа хүлээж аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл шинэ сайд ирэх бүрт боловсролын салбарын шалгалт, журам нэмэгдэж, өмнөх бодлогоо үгүйсгэдэг. Энэ нь боловсролын салбарт маш сөрөг үр дагавартайг хэлэх судлаачид олон байдаг. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг томилогдсоныхоо дараа чанаргүй их, дээд сургуулиудын тоог цөөлөх саналтай байгаагаа дуулгасан. Монгол Улсад одоогоор 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, тэдгээр сургуульд 160 мянга орчим оюутан суралцаж буй. Энэ бол зөвхөн нэг жилийн л тоо. Тэгвэл БСШУС-ын шинэ сайдын их, дээд сургуулиудыг цөөлөх бодлого нь өнөөгийн нөхцөлд хэр боломжтой хувилбар вэ. Энэ талаар Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэнгийн захирал, судлаач, доктор Д.Амгалантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллага судалгааны байгууллага, мөн та дээд боловсролын салбарын олон төсөл хөтөлбөр, менежментэд оролцож ирсний хувьд ярилцая. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг их, дээд сургуулийн тоог цөөлөх бодлого баримтална гэдгээ илэрхийлсэн. Харин амьдрал дээр хэрэгжих боломж нь хэр байдаг юм бэ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цөөлөх бус хөгжүүлэх бодлого чухал. Бодлого бол судалгаанд суурилж, залгамж байдлын илэрхийлэл байх ёстой. Унагаахад бодлого хэрэггүй, хөгжүүлэхэд бодлого, менежмент хэрэгтэй.

-Мэдээж салбарын сайд нь мэргэжлийн түвшинд судалгаа, мэдээлэлтэй учраас ийм мэдэгдэл хийсэн болов уу гэж бодож байна. Их, дээд сургуулийг цөөлөх зайлшгүй шалтгааныг та юу гэж харж байна?

-Тийм бол сайн байх юмсан. Миний хувьд харахад энэ мэдэгдэл нь судалсан гэхээс илүүтэй өнөөдөр манайд хэвшил болчихсон өмнөхийг, тэр байтугай түүхийг ч үгүйсгэдэг эмгэнэлтэй гэхүү дээ… , хоосон улс төржилтийн нэгэн жишээ юм болов уу гэж харж байна. Нэг ийм үг байдаг даа, ялангуяа манай зарим нэгэн сайд дарга нар, бодох хэрэгтэй.  “Хоосон албархаг дүр бол ухаан хомсын шинжээ” гэж. Судалгаа, залгамж чанарын хэлхээ нь төрийн өндөр албаны дарга нарын үг ярианд, үйлдэлд, бодлогод дутаж буйн илэрхийлэл юм даа.  Асуудлын гол нь дээд сургуулийг цөөлөх өнцгөөс харах биш, сайн бодлого, сайн засаглалыг л нэвтрүүлэхэд байгаа юм. Ялангуяа дээд боловсролын байгууллагын чанарын удирдлага болоод хөтөлбөрийн чанарыг сайжруулах тал дээр харьцангуй тогтвортой болоод маневр сайтай, судалгаатай бодлого бүхий тогтолцоо юунаас ч илүүтэй байна. Харин энэ тал дээр бодлогын яамны бодлого үгүйлэгдэж, дутагдаж байгаа.

Харин би эсрэгээр нь хоморголон цөөлж болохгүй зарим шалтгаанаас жишээ авъя, үлдэх эсэхийг зах зээлийн шалгуур тогтоодог. Зөвхөн улсын хэмжээнд 2018- 2019 оны хичээлийн жилийн судалгаанд үндэслэхэд шүү.

Нэгт, их сургууль 35, дээд сургууль 49, коллеж 7, гадаадын сургуулийн салбар 3 нийт 94 сургууль дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байна, тэд чадлынхаа хэрээр зүтгэж ирсэн, тэдгээрийн заримын эрх ашиг.

Хоёрт, 7 мянга гаруй багш нар, тодорхой тооны бусад ажиллагсад , ар гэр тэд бүх нас, амьдрал, үнэ цэнээ зориулж ирсэн, тэдгээрийн заримын эрх ашиг

Гуравт, 157 600 гаруй суралцагчид тэдгээрийн заримын эрх ашиг

Дөрөвт, Тэдгээр сургууль төгсөгчдийн тухайн үеийн боловсролын сонголт, насан туршийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын эрх ашиг хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаалдаг байгууллага бол зөвхөн тэдний өөрийн эрхийн асуудал, сургууль бол өөр!.

Тавд, Боловсролын байгууллагын чанар, хөтөлбөрийн чанарын хүрээний асуудал нь зорилго, хэрэгжилт, үр дүнгийн хэлхээ байдаг тул хэн нэгэн судалгаа үндэслэл муутай, тухайн үеийн улс төрийн сэтгэл хөдлөл, хийрхэл байдлаар хандаж, ярих, шийдэх нь системийн бодлого, тогтолцоонд гажуудал үүсгэх эрсдэл бий. Тиймийн тулд уялдаа холбоо бүхий олон олон эрх ашгийн нэгдлийг бодолцох хэрэгтэй гэж харж байна.

-Зөвхөн нэг жилд гэхэд 150 орчим оюутнууд их, дээд сургууль төгсч байна. Хэрэв их, дээд сургуулиудыг цөөлөөд эхэлбэл цаашид  энэ тооны суралцагчид хаачих вэ?

-Тиймээ. Дотоодын их, дээд сургуулиудад хэчнээн суралцагч суралцах, төгсөх нь дээд боловсролын байгууллагын орц буюу ЕБС төгсөгчдийн тооноос маш их хамааралтай, мөн суралцагчдын гадаадад суралцах сонирхол, боломжууд нөлөөлдөг.  Тухайлбал 2011- 2019 оны төлөвөөс харахад их, дээд сургууль, коллежид нэг жилд ойролцоогоор 150- 178 мянган суралцагч сурч байна. Жишээлбэл 2014- 2015 оны хичээлийн жилд 101 сургуульд 179 мянга гаруй суралцагчид, 2018- 2019 оны хичээлийн жилийн байдлаар 94 сургуульд 160 орчим мянган суралцагч сурч байна.

Хэрэв дээрээс нь шахан цөөлбөл өмнө ярьсанчлан олон эрхийг зөрчсөн үйлдэл болохоос гадна нийгэмд сөрөг үр дагавар  олноор бий болно. Тухайлбал, Өнөөдөр 130 мянга орчим иргэн гадаадад амьдарч байгаа, үүний 3/1 доктор, магистр, бакалаврын түвшинд сурдаг, энэ тоо улам өснө. Өөрөөр хэлбэл, дотоодын гэхээс илүү гадаадын их дээд сургуульд суралцагсдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэн үлдэх үү, хэд үлдэх үү, буцаж ирэх үү гэх мэтчилэн эрдэм мэдлэг эзэмшихээс гадна үндэсний бодлогын асуудал болно гэдгийн анхаарах. Сэтгэлгээ, соёлын өөрчлөлт орох. Хямд өртгөөр сурах нөхцөл хаагдах. Жишээлбэл, оюутнууд суралцаж буй улсаас хамааран нэг жилд сургалтын болон, хувийн хэрэглээний зардалтайгаа нийлээд дунджаар 4- 35 мянган ам.долларын өртөгтэйгөөр суралцаж байна. Мөн энэ хэрээр валютын урсгал гадагшлах гэх мэтчилэн дам болон шууд нөлөөллийг харах хэрэгтэй.

-Нөгөө талаар энэ олон их, дээд сургуулиуд чанаргүй байна, төгсөгчид нь ажлын байргүй байна гэх шүүмжлэл маш их байдаг. Энэ олон их, дээд сургуульдаа байна уу эсвэл өөр асуудалд байна уу?

-1991- 2000 аад оны эхээр 200 гаруй дээд сургууль байгуулагдаж байсан одоо 94 сургууль шүү дээ. Манай их, дээд сургуулиуд харьцангуй цаг үеийн хөгжилтэй уялдан, хувьсан өөрчлөгдөж л байна. Чанарын хувьд  харьцангуй ойлголт дээд боловсрол эзэмших нь суралцагч тухайн мэргэжил эзэмшихээс гадна харилцааны болоод ёс суртахууны боломжийн хүмүүжлийг сурдаг нийтлэг сайн талтай. Мөн чанарын тухайд анхааран ажилладаг байгууллага бол “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл” гэж бий. Энэ нь дээд боловсролын байгууллагын хувьд Сургалтын байгууллага, суралцагч, дэмжигч байгууллага, төр ба олон нийт, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан монгол улсын боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготойгоор чанарын баталгааг хангуулан дэмжин ажиллаж, менежмент хийж буйг цохон хэлье. Энэ нь олон улсын жишгээр явж байгаа сайшаалтай тал.

Жишээлбэл манай их, дээд сургуулиуд 2018 оны байдлаар 94 сургуулийн 80 нь магадлан итгэмжлэгдсэн ба  энэ хичээлийн жилийн жилд 157 600 гаруй суралцагч суралцаж байгаагийн 155 800 гаруй буюу 98  хувь нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурч буй тоо байна. Энэ нь чанарын илэрхийлэл сайжирч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Тиймээс хийж бүтээхийн төлөө зүтгэж байгаа, харин ч цаг хугацааны шалгуурт үлдсэн энэ хэдэн их дээд сургуулиа чанаргүй гэж туйлшрахаас илүүтэй зүтгэлийг нь, түүхийг нь судлах нь зөв болов уу. Мөн ажлын байрны хувьд төр, нийгэм- эдийн засгийн байдал, тогтолцоо, хувийн хэвшлийн хөгжил, төлөвшил, хүмүүсийн хувь өөрийн сэтгэлгээ зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдгийг судлах хэрэгтэй. Шоо зургаан талтай.

-Ер нь их, дээд сургуулиуд цөөхөн чанартай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс олон байдаг. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бол?

-Олон улсад дээд боловсролын чанарын асуудлыг сургуулийг олон, цөөн гэхээс илүүтэй Тухайн улсын бодлогын яамны дээд боловсролын залгамж болон хөгжлийн  бодлого, хөтөлбөр, мөн магадлан итгэмжлэлийн байгууллагын үнэлэмжээр тодорхойлоод удаж байна. Энэ нь  төр засгийн бодлого, ажил олгогчдын оролцоо, бусад оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан бүс нутгийн болон олон улсын жишигт нийцсэн боловсролын чанарыг бэхжүүлэхийн төлөө ажилдаг гэсэн үг.

-Дэлхий нийт онлайнаар суралцах, дата орчин, алсын зайн сургалт зэрэг чиг хандлагаар суралцаж байна. Тэгэхээр энэ салбарт олон сургууль, цөөн сургууль байх гэхээс илүү тогтвортой, тууштай бодлого дутагдаад байна уу гэж хэлэх хүмүүс байдаг?

-Яг зөв. Бодлогын яамны тогтвортой бөгөөд, залгамж бүхий бодлого үгүйлэгддэг.

-Боловсролын салбар гурван жилд дөрөв дэх сайдаа хүлээж авч байна. Ингэхдээ ихэвчлэн улс төрийн тохироогоор, мэргэжлийн бус хүмүүс томилогддог жишиг бараг л тогтжээ. Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын салбарыг мэргэжлийн, туршлагатай хүн толгойлохгүй байх нь ямар үр дагавар авчирч байна вэ?

-Дараах гурван хэрэгцээг заавал шийдвэрлэж байх нь тухайн төр-засгийн үнэлэмж гэхээс илүүтэй үүрэг байдаг гэдэг. Үүнд: Эрүүл байх, аюулгүй байх, сурч боловсрох хэрэгцээг хэрхэн гүйцэлдүүлж буйгаар тодорхойлдог биз дээ . Тэгэхлээр энэ  гурван салбараа улс төрийн хэрэгсэл болголгүй авч явах нь чухал баймаар сан гэж харах юм. Ялангуяа боловсролын салбар. Миний хувьд харахад шүү. Ё. Баатарбилэг сайд маань салбартайгаа танилцаж амжаагүй байсан уу, ойлгоогүй байсан уу, улс төр хийх гэдэг нь байсан уу ямартай ч бид хоёрын ярьж буйгаас эсрэг, энэ салбарт ойр хүний мэдэгдэл биш гэж харж байна. Хэрэв энэ мэдэгдэл бодлогын түвшинд хийгдвэл 1990 оноос хойших дээд боловсролын салбарын бодлого, удирдлага, хэрэгжилтийн бүх түвшний түүхэн хөдөлмөрийг унагаах эрсдэлтэй гэж би хувьдаа үзэж байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

34 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
5 Жил

Caidiin ypidag acyydlyyd bvgd vnen..zapim ix deed cypgyylid bvp uymtai tapxi medpel ni zvgeepgvi bol y gemeep maanagdyy caataltai uymnyyd opchixcon ybj bna le…otgontengep deed cypgyylid…tsetsepleg deep dadlaga xiixeep ipcen.bagsh… Цааш унших

Зочин
5 Жил

erdemten merged sudlaach nartaigaa yariltsaj tedniihee sanaa bodliig oilgoj baij medegdlee hiihgvi bol ene meteer lSalbariin ner hvnd unaj bna.

Зочин
Reply to  Зочин
5 Жил

Улсаас татаас авч амьдардаг ямар ч өгөөжгүй, чанаргүй сургуулиудыг хаах нь зөв.

Зочин
5 Жил

shine saidiin huvid alivaa zuiliig sorgooor mederch bgaa bh gej bodoj bn surguuliin huuhdiig olimpiadaar orsolduulmeergui bas eh etsgees ni mungu tatahaa bolih heregtei

Зочин
5 Жил

Amgalan gegch poporchee. Erh ashig hi nundugduv uu, yav

Зочин
5 Жил

Бага дунд сургуулийн хүүхдүүдэд хятадаас орж ирсэн бишгүүр гэгч хор хөнөөлтэй хөгжмийг 5000-8000 төгрөгөөр шахаж байгаа энэ хүн хэн бэ? одоо болих хэрэгтэй сөрөг үр дагаварууд байна

Зочин
5 Жил

Гуццооооо доктор нэртэй сэтэртэнгүүд

зочин
5 Жил

цөөхөн чанартай дээд сургууль хэрэгтэй. Боловсролыг хэдэн багш нэртэй хүүхдийг мөнгө гэж хардаг хүмүүсээс чөлөөлөх хэрэгтэйг та нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ.

Зочин
Reply to  зочин
5 Жил

Zub

Зочин
5 Жил

Baatarbileg zub kharsan chi buruu kharj bn mash olon tsag khicheeleer khuukhdiig zalkhaaj bna ikh surguuliin toog tsuulukh ni zub bugd bizhes bolgood surgaj bgaa yum alga

Зочин
5 Жил

Харин юм хиийх гээд судлаад зүтгээд байхшиг байгаан.Шүүмжлэхийн оронд зөвлөөд хамтарч ажиллаач.

Зочин
5 Жил

ажилд битгий саадаа бол

Зочин
5 Жил

Ялангуяа их сургуулиудыг цөөлөх хэрэгтэй. Үндсэн багшгүй, үндсэн оюутангүй, сургуулиуд байна ш дээ. Зарим сургуулиуд хөдөө очоод 5-6 хоног суулгаад ромбо, диплом өгөөд явж байна ш дээ. Чанарын менежментийг их… Цааш унших

Зочин
5 Жил

bolovsrol olgohoosoo iluutei mungu oloh arga helbert shiljsen mun ulsaas tataas avah zorilgoor baiguulagdsan uuriin bolovson huchin bagsh, surguuliin tanhim baihgui surguuliig tsegtsleh ni zuv bailgui dee dor hayaj iim… Цааш унших

Зочин
5 Жил

кккккк доктор энэ тэр л гэнэ манай улсаас их хүн амтай гайгүй хөгжилтэй улсууд зарим нь гарын арван хуруунд багтах их дээд сургуультай байх юм манай улсын их дээд сургууль… Цааш унших

Зочин
5 Жил

Ер нь чанар ярих цаг ирсэн

Зочин
5 Жил

Чи харин их поп байна шдээ

Зочин
5 Жил

Яг үнэн. Боловсролын салбар бол тоглоом биш.

Зочин
5 Жил

yum xiij bgaa xvniig bitgii shvvmjil, ter ix deed surguul togsogchid chinn eceg exiinxee mongiig baraad ajilgvi chadvargvi uls solongos ruu booloor ywj bna

Зочин
5 Жил

zov zuiliin talaar yarisan bna. Zah zeeliin shalguur uuruu bugdiig togtoono. shuud tsoolohdoo bus hugjuulehdee gol ni shuu dee. olon surguuli bj bj ursulduun yavagdaj zah zeeliin jamaaraa hugine.

Зочин
5 Жил

Судлаач энэ олон дээд сургууль төгсөчдийнхөө ажлын байрыг яаж шийдэх ярьсангүй.Сүүлийн үед компаниуд дээд сургууль төгссөн хүнийг дипломын боловрол шаардахгүй ажилд авах сонирхолтой болсон.

Зочин
5 Жил

Сонгууль дөхөх тусам … сайдууд поопорч өгөх юмаа Боловсролын салбараа битгий улс төр пооп болгоод байл даа МАН аа!!!!

иргэн
5 Жил

Харин зөв юм хийж байна.Энэ олон чанаргүй сургуулиудыг хаах хэрэгтэй.Өөрөө харин хуучирсан дээл юм бишүү. Хүний ажилд битгий саад хийгээд бай. доктор гуай.Харин ч ард түмэн дэмжих байх шүү.

Зочин
5 Жил

10 их, дээд сургуульд 30мянган оюутан байхад л манай улсад хангалттай одоо ажилчин анги хэрэгтэй байна

Зочин
5 Жил

ИХ СУРГУУЛИУД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ 7 ХОНОГООР ЖИЛД 2 УДАА ХИЧЭЭЛЛЭСЭН БОЛООД Л БАКАЛАВРЫН БОЛОН МАГИСТРЫН ДИПЛОМ ОЛГОЖ БАЙНА . УЛСЫН БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ СУРГУУЛЬ АЙМАГУУДААР ЯВЖ МАГИСТРИЙН СУРГАЛТ ХИЙЖ… Цааш унших

Зочин
5 Жил

чанар ярих ёстой, чадахгүй нэг нь зах зээлийн жамаараа болих ёстой зөв. Харин ийм судалгааны төв гэж мэдэхгүй юм байна.

Зочин
5 Жил

Saidin chanargvi surguulidig bagasgax vil ajillagaag ni xaaxig bvr ch demjij bna.chanargvi olonsurguulias chanartai tsoon ni deer.bas neg demjij bui ni bagsh nar xvvxdees mongo nexex,etseg exees mongo nexdegiig bolix… Цааш унших

Зочин
5 Жил

yag unen shuu Doctor hunii l amnaas garah ugs bndaaa

зочин
5 Жил

үндэслэлтэй ярьж бна. Уг нь шинэ сайд дээр хэлсэн бүх талыг харгалзах ёстой гэвч попордох гээд яарч байна л даа..

Зочин
5 Жил

Шинжлэх ухааны Доктор хүний яриаг энэ хөлсний комментчид ойлгох болоогүй э. Багшид амжилт хүсье

Амьдрал
5 Жил

Худалдагч, харуул, үйлчлэгч, зөөгч, үүдний угтагч, бичээч опператор зэрэг ажилд дээд боловсролын шалгуур тавьж байгаа нь боловсон хүчний хэт чанаргүй илүүдэл, үнэлэмжгүй байдлын ЖИШЭЭ БИШҮҮ…ДИПЛОМЫН ХАВТАС ЗАРЖ АМЬДАРХАА БОЛЬ БОЛЬ… Цааш унших

Амьдрал
5 Жил

Мэдлэггүй, мэргэжил эзэмшээгүй, боловсрол олоогүй хоосон толгойд цаасан малгай өмсөгдөг ХУЛХИ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙНА… ЦӨӨЛ төгсөгч нар нь улаан О ганц үгний хариу мэдэхгүй… дэлгэцийн өвчтэй хэрэгцээгүй юмс…

Зочин
5 Жил

харин энэ сайд чинь зоригтой зөв юм хийж бга харагдаад бна шинээр хийж бга хүнд алдаа оноо бга л бх гэхдээ .энэ олон чанаргүй дээд боловсролтой ажилгүй хүмүүсээр монгол дүүрээд… Цааш унших

Зочин
5 Жил

Ер нь боловсролтой хэсгээ сон
сож шийдвэр гаргах нь зөв!!! Боловсролын сайд тэр тусмаа

Back to top button
wpDiscuz
34
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version