Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 02-03-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
Зүүн аймгуудын нутгаар:
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна. |
Улаанбаатар хот орчимд:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 04-08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, 5-нд зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.