Гадаад харилцааУлс төр

Ван Чишань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав

Синьхуа агентлагийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Жялинь\ БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ сарын 1-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав.

Дэд дарга Ван Чишань, “Монгол Улс нь Хятадтай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг. 70 гаруй жилийн турш найрамдалт хамтын ажиллагааны харилцаа ямагт хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирлээ. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөж өсөн нэмэгдэж, хоёр орны ард түмэнд илүү хүртээмжтэй байх болов. Хятадын тал Монголын талтай хамт хоёр орны тэргүүний хамтын ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, дээд түвшний харилцааны хандлагаа хадгалан, “Нэг бүс-Нэг зам” бүтээн байгуулалтыг хамтаар ахиулж, салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёлын солилцоо болон иргэдийн харилцааг эрчимжүүлж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад бэлэн байна” гэв.

Сайд Д.Цогтбаатар, “Монгол Хятадын харилцаа нь үнэнч нөхөрсөг, үлгэр жишээч харилцаа юм. Хятадын түргэн хурдацтай хөгжил болон “Нэг бүс-Нэг зам” санаачилга нь Монгол Улсад чухал боломж олгож байна. Монголын тал хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн ойлголтыг хүлээн зөвшөөрч, Хятадын талтай дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ойг боломж болгож, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэнэ” гэлээ хэмээн БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version