НийгэмНийслэл

“Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан 3 дугаар сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн бахархал” сэдвийн дор 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И-Март худалдааны төвийн 5 давхар болон Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 150 гэр бүлийг хамруулаад байна.

Энэ удаагийн Гэр бүлийн өдөрлөгийн үйл ажиллагаа Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, И-Март худалдааны төв, ХУД-ын 6-р хороо, БЗД-ийн 9,13,22-р хороо, ЕБС-ын 65-р сургууль, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Сонгодог соёл клуб, Инжирийн мод өдөр өнжүүлэх төв ТББ, Өгөөж чихэр боов ХХК хамтран зохион байгуулсан.

Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр шинээр гэрлэлтээ батлуулсан 10 гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээг гардуулсан бөгөөд хосуудад Өгөөж чихэр боов ХХК-ны гарын бэлэг, Улсын дуурь бүжгийн театрт үзвэр үзэх билет, И-март худалдааны төвийн 6 давхарт тоглох тоглоомын эрх, гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулсан.

Гэр бүлийн өдөрт оролцсон гэр бүлийн хүүхдүүдэд “Дүдү”  тоглоомын төв  10-12 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилсэн.

БЗД-ийн 9,13,22-р хорооны 16 нас хүрсэн хүүхдүүдэд шинээр иргэний үнэмлэх гардуулах арга хэмжээ болж өдөрлөгийг зохион байгуулагч байгууллагууд гарын бэлэг бэлгэлэн амьдралд нь сайн сайхан бүхнийг хүссэн.

Хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан “Бид хүүхэлдэйчид нийслэлийн улсын уралдааны 2-р байрын шагналт ХУД-ийн 218-р цэцэрлэгийн  хамт олон  “Могжоохон даагатай жогжоохон хүү”  хүүхэлдэйн тоглолтоо өдөрлөгт оролцогч хүүхдүүддээ тоглож сонирхуулсан.

Мөн Инжирийн мод өдөр өнжүүлэх төв нь өдөрлөгт оролцсон хүүхдүүдийн дунд “Хэн сайн тогооч болох вэ” уралдаан зохион байгуулж амжилттай оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг, шагнал гардуулсан.

Монгол улсын хүүхэлдэйн театр Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөрт зориулан тоглолт үзсэн хүүхэд багачууддаа гарын бэлэг бэлгэлсэн. Энэ жил Хүүхэлдэйн театрын 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд хүүхэд гэр бүлд зориулсан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сар бүр “Гэр бүлийн өдөр”-ийг тогтмол зохион байгуулах нь хороодын иргэд, ААНБ-үүдийг татан оролцуулж, Гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэнэ халуун дулаан уур амьсгалыг бий болгох, гэр бүлдээ цагийг зарцуулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version