Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг
Өмнөговь: 85 иргэн шууд ажлын байртай болжээ
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай иргэн-Орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт 42 аж ахуйн нэгж байгууллага 731 ажлын байрыг нээлттэй зарласнаас 85 иргэн шууд ажилд орж БАТЛАМЖАА гардан авсан юм. Үүнээс гадна өдөрлөгийн үр дүнд 1500 орчим иргэн уул уурхайн компани болон ажил олгогчийн талаар мэдээлэл авч, 154 иргэн ажилд орох анкет бөглөсөн байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны жилийн эцсийн байдлаар 7,3 хувьд хүрч буурчээ.