НийгэмОнцлохЭх сурвалж

Үнэ ч өсч, өр нь ч талийж иргэдийн хувьд

Өдөр өдрөөр өсч буй үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй нь хэн бүхний нүднээ илхэн биз. Үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сурвалжлахаар хотын худалдаа үйлчилгээний төвүүд болон хотын захын гэр хороолын иргэд болоод худалдаа эрхлэгчидтэй уулзахаар зорилоо. Сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар буурсныг Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах зах худалдааны төв, хүнсний дэлгүүрийн худалдагч нар ам уралдана ярих нь дийлэнх гэж хэлж болох юм. Тухайлбал, жил бүрийн хавар, зуны улиралд мах, хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хуульд төрийн зүгээс зохицуулалт хийж өгөхийг ч жирийн иргэдийн зүгээс хүсч байв. Өнөөдрийн байдлаар атар талх 1300, төмс 1кг 1600, АИ-92 шатахуун 1735, цагаан будаа 2400 төгрөг гэх мэтээр тодорхой хувиар өссөн нь лангуун дээрх үнэ бэлхнээ харуулна.

Улаанбаатар хотын төвийн томоохон худалдааны төв болох “Баянзүрх” захаар өглөө эртлэн ороход худалдан авагчид цөөн, бараа бүтээгдэхүүн борлуулагчид ихтэй байв. Аж ахуйн нэгжийн нэрийг хэлэхээс татгалзсан борлуулагч Ч.Цэдэвсүрэнгээс өмнөх жилтэй харьцуулахад борлуулалт өсч, буурсан эсэхийг тодруулахад “Энэ компанид борлуулагчаар ажиллаад 3 жил болж байна. Ер нь сүүлийн хоёр жил баяр ёслолийн үед л гэхээс биш борлуулалт өдөр тутамд 15 хувиар буурсан гэсэн байгууллагаас гаргасан судалгаа байгаа. Сардаа борлуулалтын урамшуулалт үндсэн цалин дээр 35-90 мянгыг авдаг байсан бол сүүлийн сард 41 мянгыг л авсан. Тэгэхээр борлуулалт муудсан нь худалдан авалт муудсан л гэсэн үг биз дээ” гэв.

Харин худалдагч нарын тухайд “Барааны өссөн. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа. Үүнийг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Өөр юу ярихав дээ. Бидний хувьд 100 төгрөгөөр авсан бол 110 төгрөг л болгон зарж байгаа бидэнд юуных нь ашиг гээд байх билээ. Өөрөө өөрсдөө л ажлын байр гаргаснаас цаашгүй” гэсэн нийтлэг тайлбарыг хэлж, ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Харин хотын захын гэр хороолол болох БЗД-ийн 21 дүгээр хороонд байрлах нэгэн дэлгүүрийн худалдагчтай цөөн хэдэн асуултад хариулт авлаа. Тус дэлгүүрийн худалдагч н.Доржханд:

-Өргөн хэрэглээний барааны үнэ хэр зэрэг өссөн бэ?

-Дотоодын бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй гайгүй шүү. Харин импортын барааны үнэ тодорхой хэмжээнд өссөн нь үнэн.  Өмнө нь 2600 төгрөгөөр авдаг байсан ургамлын тосыг одоо 3000 төгрөг, будаа 41 мянган төгрөг байсан бол одоо 48 мянган төгрөг болсон гэх мэтээр.

-Иргэдийн хувьд худалдаа эрхлэгчдийг үнийг хамгийн их хөөрөгддөг улсууд гэх юм. Энэ тал дээр таны хувьд?

-Хамгийн гол нь цаанаасаа үнэ нэмэгдээд ирэхээр бид багахан ч гэсэн ашгаа гаргаж авахын тулд 50, 100 төгрөг л нэмж зардаг. Хүмүүс биднийг нээх их мөнгө нэмээд, иргэдийг шулж ашигтай ажиллаж байна л гэж боддог юм шиг байналээ.

-Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?

-Иргэдийн худалдан авах чадвар нэлээд буурсан. Өмнө нь бид өдөртөө 500 мянга байсан бол одоо ерөнхийдөө 200 мянгын орлоготой ажиллах болсон. Өдөрт орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь зээл өгөөч гэж орж ирдэг.

-Та зээл өгдөг үү?

-Өгөх нэгд нь өгнө л дөө. Манайх дэлгүүр ажиллуулаад нэлээд удсан болохоор энэ хавийнхан бараг л танидаг болсон. Аль болох зээл өгөхгүй байхыг боддог боловч энэ хавынхаа хүмүүсийг таньдаг, мэддэг болохоор их хэцүү. Яаж ч чадахгүй өрөвдөөд л өгчихдөг. Одоо надад авах ёстой 1 сая 700 мянган төгрөгийн зээл байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 81 хувь нь банкны зээлтэй, 19 хувь нь ямар нэгэн өргүй гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, арван хүн тутмын найм нь өртэй байгаа гэсэн үг. Өртэй иргэдийн найм нь банкнаас, хоёр нь бусад санхүүгийн байгууллагаас зээл авчээ. Иргэд нэг сараас 30 жил хүртэлх хугацаагаар зээл авч, сард 10 мянгаас 40 сая хүртэлх мөнгийг өрөндөө өгдөг байна.

Дээрх хүмүүсийн хэлж буйгаар үнийн өсөлтөд дарлуулаагүй айл өрх, албан байгууллага ч ховор живэр бололтой дог. Үнийн өсөлт өр ширийг ч дагуулж. Магадгүй таны, миний эргэн тойрны хүмүүст хандсан ганцхан асуултад илэрнэ. Та өртэй юу?…Мэдээж өргүй хүн бараг өвсөн дундааас зүү эрэхтэй ижил буюу их нь их хэмжээгээр, бага нь бага хэмжээгээр өртэй учраас идэх өмсөхөө ч танаж таараа. Тэр хэмжээгээр иргэдийн амьдрал дундаас доод руу, доод шатнаас нэн ядуу гэсэн төвшин руу аажим гулсаж буйг төрийн бодлого зохицуулалт гээч юм нь хаагуур нь зөрж өнгөрөөд байдаг юм болдоо гэсэн асуулт нэхэж хоцорлоо.

Ц.Оюунсарнай

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version