Дуу хөгжимЭнэ сардУрлаг спорт

Сергей Судзиловский Монголд айлчиллаа

ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын VI уралдааны шагналт, “Grammy Awards – 2004” наадмын нэр дэвшигч С.В. Судзиловский манай улсад айлчиллаа.

Тэрбээр энэ сарын  28-нд Монгол Улсын консерваторын концертийн танхимд “Морин хийлийн тоглолт”, 03 сарын 29-нд “Мастер класс” хийлээ. Түүний урын санд морин хийл хөгжмийн сонат 130 гаруй концерт байдаг.

С.В. Судзиловский оркестртай нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон бөгөөд  Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон.

С.В.Судзиловский нь Шлезвиг-Гольштейне (Германия), Мильштатте (Австрия), Лионе (Франци), Ульме (Шведия), Коорсхольме (Финлянди), Охриде (Македония) орнуудад зохион байгуулагддаг Олон Улсын томоохон хөгжмийн наадамд оролцохоос гадна Парисын Славины соёлын наадам, ОХУ-ын “Оросын өвөл”, “Москвагийн одод” наадмуудад амжилттай оролцсон шилдэг уран бүтээлч юм.

Тэрбээр дотоод гадаадын Олон Улсын хөгжмийн уралдааны шүүгчээр уригдан ажилладаг. Москва хотноо Олон Улсын  цөөхүүл хөгжмийн уралдаанд амжилттай оролцдог мөн тэрээр Москва хотын соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн уралдааныг зохион байгуулсан. Хийл болон морин хийл хөгжимд зориулсан «Муза ба Яруу найраг» тоглолтыг К.Сен-Санса оркестрын хамт анх удаа ОХУ-д тоглосон.

Түүний ховор сайхан авьяас, ур чадвар, хөгжимдөх тенхникийг хөгжим шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг бөгөөд ОХУ-ын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг. Хөгжмийн гүн гүнзгий мэдрэмж, гялалзсан авьяас чадвар нь хөгжмийн зохиолчийн ур чадварыг нээж өгсөн юм. С.В. Судзиловский эх орныхоо орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version