Нийслэл

Авто замын урсгал тусгаарлах 4,820м хайсыг хүлээн авлаа

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1041 дугаар захирамжаар хотын төв гудамжуудад байрлуулах шаардлагатай байгаа 10000м хайсны эхний ээлжийн 4,820м хайсыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нямьяанжүгийн гудамжинд байрлуулахад бэлэн болоод байна.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тээврийн хэрэгсэл жолоодох явцад зөрчил гарган хайс хашлага эвдсэн 1.935м буюу 55 тохиолдлыг Тээврийн цагдаагийн албатай хамтран илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version