НийгэмХууль эрх зүйНийслэл

С.Амарсайхан: Смарт картаа гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай,  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг өнөөдрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

Хотын нийтийн тээврийн салбарт  нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, хотын төсвөөс хийгдэж буй үйл ажиллагааны санхүүжилт нь хүрдэггүй тухай холбогдох албаны хүмүүс тайлагнав.

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид  асуулт асууж тайлбар сонсож, саналаа илэрхийллээ. Мөн ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь асуудал дагуулсаар байгаа бөгөөд төлөөлөгчид холбогдох асуулт тавьж хариулт авлаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг энэ жилд багтаан дорвитой шинэчлэнэ. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол аюулгүй ажиллагаа, парк шинэчлэлдээ автобус компаниуд өөрсдөө анхаарч ажиллах  ёстой. Ашиг орлогогүй ажиллаж байгаа нэрээр нийслэлийн төсвөөс мөнгөө аваад, эргээд хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөх зарчмын байр суурь барьж ажиллана.  Мөн Нийтийн тээврийн газрыг үйлчилгээндээ анхаардаг үйлчилгээний байгууллага болгоно. Үүнийг нэрнээс эхэлье. Нэр нь хүртэл ажил үүргийн нь сануулдаг болгоё гэдэг үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж өөрчилж байна” гэв.

Ц.Оюунсарнай

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version