Нийслэл

Түүхий нүүрс түлдэг яндангийн тоог цөөлнө

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод угаарын хий ялгаруулж буй яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцууллаа.

Нийслэлд 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт байгаа аж. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар 8 чиглэлээр 32 арга хэмжээ авч ажиллаж байгаагийн дийлэнх нь Улаанбаатарт хэрэгжих юм байна. Түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Хотын захирагч С.Амарсайхан “Түүхий нүүрс түлдэг яндангын тоог эрс цөөлнө. Улаанбаатарт ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавина. Баянгол дүүргийн нутагт жилдээ 10,0 тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт угаарын хийг нүүрсхүчлийн хий болгож хувиргадаг шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ондоо ямар ч байсан багтаад үйлчилгээнд явж байгаа галт тэрэгэнд шүүлтүүр тавина” гэдгийн онцолж байв.

Ц.Оюунсарнай

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version