Гадаад харилцааУлс төр

ЗХАНЗХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны (NEAR) Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон тус холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид илүү нягт хамтын ажиллагаатай байж ЗХАНЗХ-оор дамжуулан Монголын гишүүн орон нутгууд ЗХАНЗХ-ны бусад гишүүн орон нутгуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Мөн 2018 оны аравдугаар сарын 29-30-нд БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотноо болсон “NEAR-ын 12-р бүгд хурал” амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд, дараагийн хурал 2019 оны намар ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад зохион байгуулагдахыг мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version