Нийгэм7 хоног

Гал түймрийн улмаас эмээ, охин хоёр нас баржээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд таван ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 02:30 цагийн орчимд Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 58 настай Б гэх эмэгтэй, ой 6 сартай А гэх эмэгтэй хүүхэд угаартаж нас барчээ. Одоогоор холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Онцгой байдлын албанд өдөр ирж буй нийт дуудлагын 90 хувийг объектын гал түймэр эзэлж байна.

Иргэдэд нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор сэрэмжүүлэх үүднээс холбогдох албанаас тодруулахад “Ойрын өдрүүдэд шар өвс шатааж, гал алдсаны улмаас ой, хээрийн түймэр энэ сард хоёр удаа гарчээ.  энэ сарын 18-нд Толгойтын зүүн салаа Богинын ам буюу “Төгөл” амралтын газрын орчимд дөрвөн га газар хамарсан хээрийн түймэр гарсан бол мөн хоёр хоногийн өмнө Шадивланд хээрийн түймэр гарч, 10 га газрыг хамарсан тухай албаныхан мэдээллээ. Тиймээс хуурайшилт их байгаа энэ үед иргэдийг сонор сэрэмжтэй байж, амралт зугаалгаар явахдаа гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна” гэв.

Ц.Оюунсарнай

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version