Шинэ мэдээ

Өндрөөс унасан эмэгтэй өглөө үүрээр нас баржээ

Энэ сарын 26-ны өдрийн 22.50 цагийн орчимд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн өмнөх тасгийн зургаан давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унасан байна.

Жирэмсэн эмэгтэй унах эрсдэлтэй байгааг харсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж эхийн амь насыг аварчээ.

Гэвч тухайн үйл явдал болсны дараа ЭХЭМҮТ-ийн эмч нар жирэмсэн эмэгтэйд төрүүлэх тусламж үзүүлж улмаар ГСҮТ-д хүргэсэн байна. Дээрх мэдээллийн дагуу Гэмтэл Согог Үндэсний төвөөс тодруулахад “Манай эмнэлэгт 01.10 цагт хүргэгдэж ирсэн. Авчирсан даруйд нь шаардлагатай эмчилгээг эхлүүлж, гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул  энэ сарын 27 буюу өнөө өглөө 07.05 цагт нас барсан” гэсэн мэдээллийг өглөө.

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал Б.Баттулгаас дээрх хэргийн талаар тодруулахад “Энэ талаар яамны хэвлэлийн албанд мэдээлэл өгсөн. Одоогоор энэ хэрэг шалгагдаж байгаа учир ярицлага өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд болсон хэрэгтэй холбогдуулан яаралтай хуралдаж байгаа аж.

Ц.Оюунсарнай

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version