Давсыг хоолны цэснээс хасья
Насанд хүрсэн хүний хоногт авах давсны хэмжээ 5 гр байдаг бол манай улсын хувьд насанд хүрэгчдийн 80 хувь нь хоногт дунджаар 11 гр буюу нэг цайны халбага давс хэрэглэдэг аж. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, нийтийн хоолны 80-аас илүү хувь нь давс ихтэй байна.
НҮБ-аас дэлхийн хүн амын давсны хэрэглээг бууруулахаар зорилт тавьсан бөгөөд энэ жилийн тухайд хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар хоолны орцноос хасах асуудалд анхаарал хандуулж байна. ЭМЯ, ХХААХҮЯ, БСШУСЯ, МХЕГ болон НЭМҮТ хамтран “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэж байгаа бөгөөд хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, улаан, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайг давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзаж давсны хэрэглээгээ багасгахыг уриалж байна.