Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, УИХ-аар дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж байна. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нарын АН-ын удирдлагууд оролцлоо.
Тэд энэ үеэр АН-ын зүгээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогсож, 2019.04.04-нд АН-ын Онц Их хурлыг зарлаж, 21 аймаг, 330 сум, нийслэлд байгаа гишүүдтэйгээ зөвлөлдөнө, 2019.04.05-ны өдөр хуулийн хүрээнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эрх баригчдын эсрэг бүхий л тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгийг онцолж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
ЖДҮ-ийн гишүүд бүх зүйлд барьцаалагдаж, төрийн эргэлт хийх хуулийн төслийн асуудлыг дэмжиж кнопоо дарлаа. Яг 100 жилийн өмнө хэдхэн ноёд Хятадуудад Монголын эрх мэдлийг худалдаж авсан үйлдэл удахгүй биелэллээ олж, ШХАБ-д элсэх кноп дарах юм байна гэдэг нь харагдаж байна. Тэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ямар ч шийдвэр гаргахад бэлэн болсон гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тиймээс ард түмэн Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байгаа үйлдлийг эсэргүүцэж, тэмцлээ илэрхийлэхийг уриалж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:
Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн.
Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалихчаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна.
АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд
Эргэн сануулахад, Ардчилсан намын УИХ дахь бүлгээс “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг дэмжихгүй болохоо мэдэгдэж, чуулганы хуралдаанд оролцоогүй юм.