Нийслэл

Хүүхдүүд ой, хээрийн түймэр болон гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүс дэх зусланд амрагч хүүхдүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймэр, гамшгийн эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын хүүхдийн Найрамдал төв”-д амрагч 60 сурагч хамрагдлаа.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр бодит нөхцөл байдалд ойртуулан явууллаа. Сургалтын онолоор олгосон мэдлэг, чадварыг батжуулах зорилгоор бүлгээр ажиллуулж, биеэр гүйцэтгүүлэх дасгал ажлыг тус тус явуулж, гарын авлага, зөвлөгөө мэдээллээр хангалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version