Засгийн газарГадаад харилцааУлс төр
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны талаар ярилцав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлж, 2019 онд тохиож буй хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт урагшлан хөгжиж байгааг дурдаж, өндөр дээд түвшний харилцан айлчлал хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлдгийг тэмдэглээд хоёр талт болон талт хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэв.