Гадаад харилцаа7 хоногУлс төр

Элчин сайд Я.Ариунболд Сенатын спикер Жорж Фюрид бараалхав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 21-ний өдөр Канад Улсын Сенатын спикер Жорж Фюрид бараалхав.  Элчин сайд Я.Ариунболд цаг зав гарган хүлээн авч байгаад ноён Спикерт талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр орны түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойгоо бататган тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас ирүүлсэн талархлын захидлыг гардуулав.

Канад Улс Монгол Улстай харилцаж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг Спикер Жорж Фюри онцлоод Элчин сайд хийгээд ЭСЯ-ны үйл ажиллагааг Канадын Сенатын ажлын алба болон өөрийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version