Нийслэл

“Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл” уулзалт боллоо

“Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг өнөөдөр Хангарьд ордонд зохион байгууллаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨҮГ-ын дарга  Д.Баярсайхан оролцлоо. Энэхүү уулзалтын зорилго нь татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн төслийн өөрчлөлтүүдийг таниулах юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан сурталчлах замаар хуулийн үйлчлэх зохистой харилцааг нэмэгдүүлэхээр уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтыг нийслэлийн Татварын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨҮГ хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version