НийгэмХууль эрх зүй7 хоног
БНСУ-ын ЕПГ-ын Тоон ул мөр шинжлэх төвтэй хамтран ажиллана
Цагдаагийн Ерөнхий Газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвийн алба хаагчдыг өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтад Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Эрүүгийн цагдаагийн албаны тав дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар нар оролцож, хоёр байгууллагын хамтран зохион байгуулж байгаа “Кибер гэмт хэргийн тоон ул мөр илрүүлэлт” сэдэвт сургалтын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвөөс хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.