ЭМЯЭрүүл мэнд
Хүний гавьяат эмч Ш.Энхтуяагийн “Хүндэтгэлийн лекц” боллоо
“Хүндэтгэлийн лекц”-ийн удаах зочноор Монгол Улсын хүний гавьяат эмч, ЭМЯ-ны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, эмгэг судлалын профессор, зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач эмч Ш.Энхтуяа нь уригдаж, лекц уншлаа.
Тэрээр 38 жил эмгэг анатомийн эмчээр овоглон ажилласан өөрийн ажлын туршлагаа хуваалцаж, эмгэг судлаач эмчийн мэргэжил нь далай шиг мэргэжил болохыг тайлбарлан, өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоогүйгээр эмгэг судлалыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд төсөөлөх аргагүй талаар дурдаж, залуу эмч нарт ухаарал, бодрол, урам өглөө. Мөн эмч нарт өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархан, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмгэг судлалыг өндөрт өргөж, өөрийн мэдлэг оюунаа харамгүй зориулж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.