Орон нутагЭМЯЭрүүл мэнд

“Инээмсэглэл-эерэг хандлага-Эрүүл Эрдэнэт” зөвөлгөөн болж байна

Орхон аймгийн  Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтаны зөвөлгөөн   “Инээмсэглэл –  эерэг хандлага – Эрүүл Эрдэнэт”  уриан  дор болж байна. Тус зөвөлгөөнд ЭМЯамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Г.Ганхуяг,ЭМЯ-ны магадлан итгэмжлэл асуудал хариуцсан мэргэжилтэн  Г.Оюунцэцэг, Аймгийн Засаг дарга Д.Батлут, ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг , БОЭТ-ийн захирал Б.Батсүх , Сум, ӨЭМТ-үүдийн дарга нар, Хувийн хэвшлийн холбоодуудын тэргүүд болон бусад эрүүл мэндийн салбаруудын удирдлага, тасгийн эрхлэгч, эмч эмнэлгийн мэргэжилтэн 130 гаруй хүний төлөөлөл оролцож байна.

Уг зөвлөгөөнд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарт 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт” илтгэл, ЭМГ-ын “ Эрүүл мэндийн салбарын 2018 онд хийгдсэн онцлог ажлууд” илтгэл, “Манлайлал ба бүтээлч сэтгэлгээ” сэдвээр илтгэлийг СЭЗДС-ийн ахлах багш, доктор Ч.Энхболдын илтгэл болон буад эрүүл мэндийн салбарын  9 илтгэл тавигдаж ЭМБ-уудын  2018 онд хийгдсэн томоохон ажлууд, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи , хүний нөөцийн чадавхжуулсан байдал, статистик мэдээлэл, тулгамдсан асуудлууд, цаашид тавих саналуудыг танилцууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдын дунд ЭМЯ-наас гарсан 8/20 зорилтын хүрээнд хэлэлцүүлэгийг хийж, 2019 оны зорилтот жилээ тодорхойлж, хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөлтийг   хэлэлцэн, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар  болоод байна.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга усгралтын ажил нийт 4 тэрбум төгрөгөөр баригдаж, 2018 онд ашиглалтанд орсноор хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч байна.

Орон нутгаас 2018 онд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтаны мэдлэг чадвар, ёсзүйн төлөвшлийг сайжруулах, гадаад харилцааг нээлттэй түвшинд хүргэх орчин үеийн эмчилгээ оношилгоо техник тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэх аргад цаг алдалгүй суралцах нөхцөл боломжоор хангах, нэвтрүүлэх, хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх зорилгоор “Эмч дэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2018 онд 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн мэргэжилтэнгүүдийг чадавхжуулж, хөгжүүлэх, ниймгийн батлагааг хангахад шийдвэрлэн ажииллаа.

БОЭТ-ийн Түргэн тусламжийн тасгийн  үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг алдалгүй яаралтай тусламжийг хүргэж сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгоор орон нутгийн дэмжлэгт санхүүжилтээр  Түргэн тусламжийн төвийн байгуулж, гэр хороололын ӨЭМТ-үүдийг түшиглэн түргэн тусламжийн салбаруудыг нээн ажиллуулснаар яаралтай тусламжийг 20 минутанд хүргэх дуудлагын хувийг 92%-д хүргэж ажиллалаа.

Элэг бүтэн Монгол үндсэний хөтөлбөрийг хэргэжүүлэх хүрээнд 2018 онд 21344 иргэн буюу хамрагдвал зохих иргэдийг 104.8% хамруулсан.

Хүн амын 40 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан халдварт болон халдварт өум өвчнийг эрт илэрүүлэн, оношилж эмчлэх ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх үзлэгийг зорилтот түвшинд хүрсэн байна.

Орхон аймгийн хувьд  хүүхдийн эрүүл мэндий сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эхийн эндэгдэлгүй ажиллаж, хүүхдийн эндэгдлийг бууруулж, улс аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЭМЯ

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version