Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүй7 хоногОрон нутаг

Бадархундага нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгоно

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг.  Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ.

Тэгвэл, иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан хэсэг нөхөд өнгөрөгч оны есдүгээр сарын 10-нд Бадархундага нуураас авсан байж болзошгүй шуудайтай юм үүрсэн, шумбагчийн хувцастай үл таних гурван этгээд мөргөн залбирах гэж очсон нутгийн иргэд рүү гал нээж, нэг иргэний хүзүүрүү буудаж шархдуулаад, машиныг нь унаад зугтсан байдаг.

Иргэдийн мэдээллийн мөрөөр Завхан аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, Отгонтэнгэр хайрханы орчмоос сэжигтнүүдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ. Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон юм.

 Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version