Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт 50 сая төгрөг зарцуулна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Филип Ийвэртыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Орхон аймаг тус байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд төсвөөс 50 сая төгрөг зарцуулахаар болсныг олон нийтэд мэдээлсэн юм. Учир нь урьд жилүүдэд уг хөтөлбөр нь гадаадын иргэдийн сайн санааны хандиваар санхүүждэг байсан бол одооноос Монголын хандивлагч иргэдийн хөрөнгөөр хэрэгжихээр болсон байна.

Монголчууд Монголчууддаа санаачилгын хүрээнд хэрэгжиж буй уг хөтөлбөрт одоогоор Орхон аймгийн 270 хүүхдийг хамруулсан байна. Энэ онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн уулзалтын үеэр Орхон аймаг тус байгууллагатай “Гамшигт тэсвэртэй хотууд”  төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь ДЗОУБ болон USAID байгууллагын 380 мянга гаруй америк долларын санхүүжилттэй. Нийслэлийн 9 дүүрэг, 9 хороо, Орхон аймгийн 4 байгууллага, 6 багт хэрэгжинэ. Төсөл 2020 оны 9-р сар хүртэл үргэлжилнэ гэж тус байгууллагын ажилтан М.Аззаяа ярилаа.

Төсөл хэрэгжснээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад түлхэц болно гэж  үзэж байгаа аж.

ДЗОУБ нь Орхон аймагт 2001 оноос өнөөг хүртэл “Эрдэнэт” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд манай аймгийн 20 мянга гаруй хүүхэд, 35 мянга гаруй насанд хүрэгчдэд шууд болон шууд бусаар хүрч ажилласан гэж тус байгууллагын тайланд дурдсан байна.

Мэдээллийн төв
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version