Шинэ мэдээ

Орхон аймгийн Засаг дарга д.Батлут төрийн албан хаагчидтайгаа уулзаж байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут жил бүр иргэд болон төрийн албан хаагч нартай уулзадаг уламжлалтай. Сар шинийн баярын өмнөхөн багуудаар явж иргэдтэйгээ уулзсан бол өчигдөр багуудын Засаг дарга, зохион байгуулагч нартай уулзсанаар энэ удаагийн төрийн албан хаагч нартай хийх уулзалт эхэллээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж болох багуудын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд чанар, хүртээмжтэй хүрч ажиллах үүднээс “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр багын цогцолбор байр барих, амралт чөлөөт цагийн талбайн засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах, төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах, гэрэлтүүлэг, камержуулалтыг цаашид нэмэгдүүлэх, баг хариуцсан цагдаа ажиллуулж өгөх, бичил хорооллуудын дундах авто замуудын нөхөөсийг хийх гэх мэт асуудлыг хөндөн ярилцлаа.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version